Энэ өвөл нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр БНХАУ-д үйлдвэрлэсэн хагас коксон түлш хэрэглэж байна. Тэгвэл ирэх онд импортын түлш хэрэглэхгүй бөгөөд Багануурын нүүрсний уурхайг түшиглэн дотоодын хагас коксын үйлдвэр барина гэж нийслэлээс мэдээллээ.