
АҮЭБ-ийн Дэд сайд Б.Энхтүвшин шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр тэрбээр, "Өчигдөр БНХАУ-аас 26 вагон АИ95 бензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирээд хуваарилалтууд хийж байна. Дахиад 26 вагон дизель түлш нарийн царигаар Замын-Үүдэд ирчихсэн шилжүүлэн ачилт хийгдэж байгаа. Ондоо багтаагаад 7000 орчим тонн АИ95 бензин оруулж ирэхээр ажиллаж байна. ОХУ-аас нийлүүлэгдэх 20 мянган тонн орчим АИ92 автобензиныг энэ долоо хоногтоо багтаан нийлүүлэхээр тохирсон. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт шатахууны түгээлт тогтвортой болсон. Өнөө өглөөнөөс орон нутаг руу шатахуун нийлүүлж байна. Маргааш орой гэхэд улсын хэмжээнд автобензин, дизель түлшний түгээлт бүрэн тогтвортой болно" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!