Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Дотоодын цэргийн 05-р ангид алба хаагчид нэгнийхээ эрх чөлөөнд халдаж, дэглэж буй бичлэг олон нийтэд цацагдаж, нийгмийг цочроосон билээ.

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу дотоодын цэргийн ангиудад хяналт, шалгалт хийх, дүрмийн бус харилцааг үндсээр нь таслан зогсоох нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ахалж буй. Ажлын хэсгийнхэн дотоодын цэргийн 05 дугаар ангид ажиллаж, хууль, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхэд албаны бүрэн шалгалт хийж байна.

Ажлын хэсэг дотоодын цэргийн бүх ангид шалгалт хийнэ. Цэргийн ангиудын үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдал, хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан цэргийн нийтлэг дүрмийн хэрэгжилтийг шуурхай шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх юм. Мөн зөрчил дутагдлыг илрүүлж, шалтгаан нөхцөлийг тодруулан арилгах, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож ажиллана. Шалгалтын дүнг Монгол Улсын Ерөнхий сайдад Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулах юм.

Н.Учрал: Өргөн барьсан хуулиудад хиймэл оюунаар дүн шинжилгээ хийж, хүний эрхийн зөрчилтэй байвал буцаана
Н.Учрал: Өргөн барьсан хуулиудад хиймэл оюунаар дүн шинжилгээ хийж, хүний эрхийн зөрчилтэй байвал буцаана
 
176 уулзвар, гарцад 2600 ухаалаг камерыг суурилуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багасжээ
176 уулзвар, гарцад 2600 ухаалаг камерыг суурилуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.