Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын бүлгийн гишүүд “Унасан эдийн засаг - Уруудсан итгэл“ сэдвээр Ерөнхий сайдаас асуулт асууна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Энэ баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд тодорхой сэдвүүдийн хүрээнд асуулт асууж, мэтгэлцэх юм.

Тэгвэл энэ удаад "Унасан эдийн засаг - Уруудсан итгэл" агуулгын хүрээнд Ерөнхий сайдаас асуулт асуух аж.

АН-ын бүлгээс "Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн тодорхой бодлогогүй, улс төр, төрийн систем авлигад бүрэн идэгдэж, ялзарсны уршгаар эдийн засаг зогсонги байдалд орж, агшиж байна.

Аж ахуйн нэгжүүд татварын өртэй дансаа хаалгаж, боловсрол, эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж, иргэдийн амьжиргаа доройтож, эмзэг хэсэг нь хүнсний хомсдолд орох аюул нүүрлэлээ" гэж үзжээ.

Өндөр өртөгтэй үнэт эдлэл, булган шуба зэргийг хулгайлсан этгээдийг баривчилжээ
Өндөр өртөгтэй үнэт эдлэл, булган шуба зэргийг хулгайлсан этгээдийг баривчилжээ
 
Ослын газрыг орхиж зугтаасан жолоочийн эрхийг 1 жилээр хасаж, 100 мянган төгрөгөөр торгож байна
Ослын газрыг орхиж зугтаасан жолоочийн эрхийг 1 жилээр хасаж, 100 мянган төгрөгөөр торгож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.