Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх хянан шалгах түр хорооны сонсгол гурван өдөр явагдаж өндөрлөсөн. Сонсголд үе үеийн төрийн өндөрлөгүүд зэрэг нийт 300 хүнийг гэрчээр дуудсанаас 200 орчим нь сонсголд ирсэн талаар түр хорооны дарга О.Батнайрамдал мэдээлсэн.

Тэгвэл сонсголд ирээгүй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим хуудаснаа "Сонсголд байлцах боломж олдоогүйд хүлцэл өчье. Нээлттэй ярилцах нь зөв. Муу бол минийх, сайн бол түмнийх. Тухайн үед гуравдагч талын хөрөнгийг татах гэж л хичээсэн. "Рио"-гийн санхүүгийн заль мэхийг илчилж, зэс цахилгааны үйлдвэр, төрийн эзэмшил, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон" гэж байр сууриа илэрхийлжээ.

Г.Тэмүүлэн: Дубайн гэрээ бол монгол төрийн эмгэнэл
Г.Тэмүүлэн: Дубайн гэрээ бол монгол төрийн эмгэнэл
 
МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна
МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.