Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭТТ: Нэгдсэн менежментийн тогтолцооны ОУ-ын ISO стандартуудын 2 дахь давтан баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2019 оноос хойш Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөр эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартуудыг Франц Улсын Афнор группээс баталгаажуулан, хэрэгжүүлж ирсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөрс хуулалт, нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд тогтмол сайжруулалт хийж байна.

Давтан II баталгаажуулалтын аудитын хаалтын хурлын үеэр аудитын үр дүнгийн талаар компанийн удирдлагуудад танилцуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК гурван стандартаар нэгэн зэрэг баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдсанд баяр хүргэн амжилт хүслээ.

Олон Улсын ISO стандарт нь бизнесийн итгэлцлийг нэмэгдүүлэх, бодит эрсдэлийг бууруулах, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн зарчмыг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн хяналт, үр дүнд суурилсан тогтолцоо бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, комплайнсын тогтолцоог бий болгох , олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
 
Ц.Сандаг-Очир: УИХ-ын гишүүн Дээд шүүхийн шийдвэр гарчхаад байхад бүрэн эрхтэйгээ байгаа асуудалд нарийн зохицуулалтуудыг нь эргэж харах шаардлагатай
Ц.Сандаг-Очир: УИХ-ын гишүүн Дээд шүүхийн шийдвэр гарчхаад байхад бүрэн эрхтэйгээ байгаа асуудалд нарийн зохицуулалтуудыг нь эргэж харах шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.