Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаярыг МАН-аас хөөсөн шийдвэрийг хүчингүй болгожээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн аравдугаар сард хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцсэн байдаг. Улмаар тус хорооны гишүүдийн олонх Б.Энхбаярыг МАН-аас хөөхийг дэмжсэн тул хөөсөн гэх мэдээллийг өгсөн байдаг.

Тэгвэл шинээр сонгогдсон МАН-ын дарга Н.Учрал "Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөсөн асуудлыг дахин хэлэлцэх шаардлага үүсэж байна" хэмээн саяхан мэдээлсэн юм.

Энэ дагуу МАН-ын Хяналтын хороо хуралджээ. Улмаар Б.Энхбаярыг намаас хөөсөн шийдвэрийг хүчингүй болгосон байна.

Сануулахад, МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатарыг чөлөөлж, түүний оронд П.Мөнхтөрийг томилоод буй.

ШУУД: Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна
ШУУД: Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна
 
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.