22 жилийн турш эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдоод буй НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал яг одоо Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болж байна.
Тодруулбал, Б.Эрдэнэсүхийг хохирогч талтай уулзахыг хориглон суллаад байсан ч удаа дараагийн үйлдлээр эхнэрийгээ мөрдөж мөшгин, машинтай дагаж амь насанд нь заналхийлсэн талаар түүний эхнэр О.Нарангарав цахим хуудаснаа мэдэгдсэн. Мөн хэвлэлийн хурлын үеэр Б.Эрдэнэсүхийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих хүсэлтийг түүнийг өмгөөлөгч гаргасан талаар мэдэгдсэн билээ.
Тэгвэл энэ дагуу яг одоо дээрх өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэж байгаа аж. Шүүхээс гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!