Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 28 секунд

Энэ сарын 22-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч өдөртөө суларна.

2025 оны 11-р сарын 20-ноос 11-р сарын 24-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 22-нд нутгийн зарим газраар, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 20, 21-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голыг хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -10…-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -5…-10 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

“Physical Asia” шоунд оролцсон Монгол Улсын баг тамирчдыг Ерөнхийлөгч хүлээн авч, уулзжээ
“Physical Asia” шоунд оролцсон Монгол Улсын баг тамирчдыг Ерөнхийлөгч хүлээн авч, уулзжээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.