Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д болж буй чөлөөт бөхийн тэмцээнээс Монгол Улсын эрэгтэй тамирчид 1 мөнгө, 2 хүрэл медалийн эзэд боллоо

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

АНУ-ын Нью-Йорк хотод зохиогдсон олон улсын чөлөөт бөхийн тэмцээнд Монгол Улсын эрэгтэй тамирчид амжилттай оролцож, 57кг-ын жинд ОУХМ Б.Мөнх-эрдэнэ хүрэл, 61кг-ын жинд МУГТ Э.Бэхбаяр мөнгө, 86кг-д ОУХМ Т.Батбилгүүн хүрэл медаль тус тус хүртлээ.

Мөн энэхүү тэмцээнд шүүгчээр ОУ-ын 1-р зэрэглэлийн шүүгч, ҮШБ-ийн дасгалжуулагч Г.Амархүү оролцов.

Тухайн тэмцээнтэй зэрэгцээд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан дэлхийн шилдгүүд чуулсан Поддубного лигт манай улсын хоёр шилдэг тамирчид болох МУГТ Т.Тулга, ОУХМ О.Сүлдхүү нар амжилттай оролцож өөрсдийн өрсөлдөгчид болох ОХУ-ын Дагестаны шилдэг тамирчдыг дарааллан буулган авч эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө. Т.Тулга, О.Сүлдхүү нарын хувьд Москва хотоос шууд АНУ-ыг зорин ҮШБ-ийн хамтарсан бэлтгэлүүдэд хамрагдаад очих юм.

Улаанбаатарт -3 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -3 хэм хүйтэн байна
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.