Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг ирэх 7 хоногт Шадар сайдаар ТОМИЛНО

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр С.Амарсайханыг Засгийн газрын гишүүнийг "ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ"-г зөрчсөн гэж үзэн, Монгол Улсын Шадар сайдын албан тушаалаас чөлөөлж буйг Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдсэн байдаг.

Тодруулбал, С.Амарсайхан нь Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурж, чуулганы хуралдааны үеэр Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн байдаг юм.

Тэгвэл түүний оронд Шадар сайдаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах хүсэлтийг өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдаас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид ирүүлсэн юм. Улмаар баасан гарагийн чуулганд танилцуулсан боловч Х.Ганхуяг нь Төсвийн байнгын хорооны даргын ажлаа өгөөгүй тул дээрх асуудлыг хойшлуулсан байдаг.

Ингэснээр Х.Ганхуягийг ирэх 7 хоногт Шадар сайдаар томилно.

ШИЛЭН ДАНС: ЗГ-ын Автобааз сүүлийн зургаан сард нийт 2.5 тэрбум төгрөгийг автомашин худалдан авах, шатахуун, даатгал зэрэгт “зарцуулжээ“
ШИЛЭН ДАНС: ЗГ-ын Автобааз сүүлийн зургаан сард нийт 2.5 тэрбум төгрөгийг автомашин худалдан авах, шатахуун, даатгал зэрэгт “зарцуулжээ“
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.