Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилсноор хоёр парламент дамнан тогтсон жендэрийн сайн жишиг АЛДАГДЛАА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 28 секунд

Яг одоогоос таван жилийн өмнө буюу 2020 оны аравдугаар сарын 22-нд УИХ-ын чуулганы хуралдааныг УИХ дахь АН-ын бүлгээс томилогдсон дэд дарга С.Одонтуяа удирдсанаар анх удаа чуулганыг эмэгтэй гишүүн удирдсан түүх бичигдэж байв. Үүнээс хойш 126 гишүүнтэй шинэ парламентад сонгогдсон 32 эмэгтэй гишүүн дундаас Х.Булгантуяа дэд даргаар сонгогдож, чуулганыг даргалан алх цохисон байдаг. Энэ нь парламент дотроо жендэрийн "мэдрэмж"-ийг харуулсан сайн жишиг болсон юм. Тэгвэл хоёр ч парламент дамнан тогтсон эл жишиг өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Х.Булгантуяагийн оронд томилсон үйл явдлаар алдагдлаа.

Тодруулбал, ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны дараагаар МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, 95 дугаар тогтоолыг баталсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг "Үндсэн хууль зөрчсөн" гэх асуудлаар нь УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөх шийдвэрт хүрсэн байдаг. Харин түүний оронд эмэгтэй гишүүн томилогдох болов уу гэсэн хүлээлт байсан боловч Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж буйгаа бүлэг зарласан юм. Хэрэв МАН жендэрийн эрх тэгш байдлаа хангах бодлогын томилгоо хийхээр байсан бол эмэгтэй гишүүдээсээ нэр дэвшүүлэх учиртай байсан. Нэг ёсондоо энэ удаа бодлогын бус тохирооны томилгоо явчихлаа гэж харж болохоор байна.

Нөгөөтээгүүр, МАН-д Х.Булгантуяагийн оронд УИХ-ын чуулганыг удирдаад явчих хэмжээний эмэгтэй байсангүй юу гэдэг асуудал урган гарна. Угтаа бол эрх баригч МАН-ын бүлэгт 15 эмэгтэй гишүүн бий. Тэдгээрийг нэр дурдвал, тойргоос Х.Булгантуяа, Б.Батцэцэг, Д.Үүрийнтуяа, Ч.Номин, Ч.Ундрам, Э.Болормаа нар сонгогдсон бол жагсаалтаар М.Энхцэцэг, О.Саранчулуун, Д.Ганмаа, М.Мандхай, Б.Уянга, А.Ариунзаяа, Б.Хэрлэн, О.Номинчимэг, Х.Баасанжаргал нар сонгогдон орж ирсэн юм.

Дашрамд дурдахад, УИХ-ын дарга чуулганы хуралдааны хугацаанд өөр албан ажилтай болсон үед УИХ-ын дэд дарга нар хурал удирдан явуулах хуультай. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын дэд даргыг Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Улсын Их Хурлын дэд дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:

-Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

-Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны ирц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

-Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг, гишүүний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;

-Улсын Их Хурлын даргаас хуваарилсан болон даалгасан чиг үүрэг;

-хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг;

-Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг нь хэрэгжүүлэхээр заажээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
 
Н.Алтанхуягийн Ерөнхий сайд байх үедээ Рио Тинтогийн захирал руу бичсэн гэх захидлыг Л.Гүндалай ИЛ БОЛГОВ
Н.Алтанхуягийн Ерөнхий сайд байх үедээ Рио Тинтогийн захирал руу бичсэн гэх захидлыг Л.Гүндалай ИЛ БОЛГОВ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!