Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ коронавирусийн дахь вакциндаа зөвшөөрөл олгожээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 2 секунд

АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн чанарын асуудал эрхлэх газар (FDA) “Moderna” компанийн коронавирусний вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгожээ.

Тус байгууллага  вакциныг бие даасан шинжээчдийн зөвлөл дэмжсэний маргааш нь баталсан байна. “Онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл нь вакциныг 18 болон түүнээс дээш насны хүмүүсийг вакцинжуулахдаа ашиглах боломжийг олгож байгаа юм” хэмээн АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын албаны харьяа байгууллагын мэдэгдэлд дурджээ.

Вакцины туршилтад 30 мянган сайн дурынхан оролцсон бөгөөд үр дүн нь 95% байжээ. Вакциныг хоёр тарилгаар хийх шаардлагатай бөгөөд хоёр дахь тарилгыг 28 хоногийн дараа хийх юм байна. Энэ нь АНУ-д хэрэглэхийг зөвшөөрсөн хоёр дахь вакцин бөгөөд өмнө нь  “BioNTech”, “Pfizer” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн байна.

 

 

Өвөрмонголчууд Дарханыханд тусламж илгээв
Өвөрмонголчууд Дарханыханд тусламж илгээв
 
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Т.Пүрэвхатан зөвлөх инженерүүдтэй уулзаж, салбарын бодлогын талаар ярилцлаа
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Т.Пүрэвхатан зөвлөх инженерүүдтэй уулзаж, салбарын бодлогын талаар ярилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.