Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвөрмонголчууд Дарханыханд тусламж илгээв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд

Өнгөрсөн сар орчмын хугацаанд "Ковид-19" цар тахлаас үүдэн ААНБ-уудын үйл ажиллагаа зогсож, иргэд, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Үүнээс үүдэн өрхийн орлого буурах цаашлаад зорилтот бүлгийн өрхүүд хүнд нөхцөлд байсан. Энэ хүнд цаг үед монголчууддаа зориулж халуун сэтгэлийн аяныг өвөрмонголчууд өрнүүлж тусламж илгээжээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн сурвалжлагч Л.Отгонбаатар ӨМӨЗО-ны У Хай хотын найзууддаа санааачилгыг хүргүүлж, уг үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлж хандивын аян өрнүүлжээ. Уг аяныг Алтанбаганын Орчлон гэх залуу удирдан зохион байгуулсан аж. Долоо хоногийн хугацаанд 6000 мянган юань цугларч шилжүүлжээ. Уг мөнгөөр Дархан сумын гэр хорооллын амьдралын боломж тааруу, зорилтот бүлгийн өрхөд хүнсний бүтээгдэхүүн бусад зүйлээр дэмжлэг үзүүлсэн аж. Гэр хорооллын багуудад гурил, будаа, ургамлын тос, цагаан будаа, элсэн чихэр, ариун цэврийн хэрэгсэл, өрх бүрт гурван шуудай нүүрс зэргийг багцлан хүргэжээ.

Уг ажлыг Л.Отгонбаатар, Д.Батчулуун, Д.Түвшинтөр нар зохион байгуулсан бөгөөд зорилтот бүлгийн айл өрхийн судалгааг Дархан сумын ЗДТГ, багийн Засаг дарга нараас авч хамтран ажиллажээ. Ихэвчлэн өдрийн орлогогүй, олон хүүхэдтэй, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгосон байна. Хамгийн олон нь 13 ам бүлтэй, хамгийн бага нь 1 ам бүлтэй айл байснаас гадна бүрэн хараагүй хоёр, хэвтэрт буй гурав, хөдөлмөрийн чадвараа алдсан 180 гаруй иргэнд өвөрмонголчуудын тусламжийг хүргэлээ.

Баг тус бүрээс таван өрхийг сонгож нийт 35 өрхөд халуун сэтгэлийн аяны хүрээнд бий болсон тусламжийг өгсөнд, хүнд хэцүү цагт хэрэгцээт зүйлээр тусалсан нийт Өвөрмонголын ард түмэнд багийн удирдлагууд болон иргэд талархлаа илэрхийлж байлаа.

ӨАБНУ-д коронавирусний шинэ төрөл илэрчээ
ӨАБНУ-д коронавирусний шинэ төрөл илэрчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.