Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“126 гишүүн дотор бүтэн нэртэй, бүлээн цустай хүн байхгүй болж байна. Олонх нь асуудалтай байгаа“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурж, УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ "Зарим УИХ-ын гишүүдийг дарамталж, хууль шүүхийн байгууллагаар шалгуулж, ар гэр, ах дүүсийг нь айлгаж ичээж буй байдал хэрээс хэтэрлээ. Яагаад ганцхан УИХ-ны даргыг шалгуулах гээд байгаа юм бэ. Өнөөдөр 126 гишүүн дотор бүтэн нэртэй, бүлээн цустай хүн байхгүй болж байна. Олонх нь асуудалтай байгаа, бүгд шалгуулцгаа.

Өнөөдөр Засгийн газар тийм сайн ажиллаж байгаа юм уу. Эдийн засаг элгээрээ хэвтсэн байгаа нь үнэн. Боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбар элгээрээ хэвтсэн байгаа нь үнэн. Үүнд анхаарахын оронд сандал суудлаасаа ховхрохгүйн тулд асуудалд хандаж байгаа нь үнэхээр харамсалтай байна" гэлээ.

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
 
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.