Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуусан этгээдийг дайчлан БАРИВЧИЛЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуусан этгээдийг дайчлан баривчилжээ. Тодруулбал, 45 настай эрэгтэй нь өөрийн хамтран амьдрагч болох 30 настай эмэгтэйг хөнөөсөн байна. Уг дуудлагыг сэжигтэн этгээдийн дүү өгсөн бөгөөд "Манай ах хамтран амьдрагчаа алчихсан гээд 2-3 хоног архи уугаад байна" гэх мэдээллийг анх цагдаагийн байгууллагад өгсөн байна.

Уг дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тус эрэгтэй нь хамтран амьдрагчаа хөнөөгөөд цогцсыг нь шүүгээнд нуусан байсныг цагдаагийнхан олж, өдгөө уг хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

Тэрбээр хамтран амьдрагчаа энэ сарын 21-нд хөнөөсөн бөгөөд цогцсыг өнгөрсөн бямба гарагт буюу 6 хоногийн дараа олсон аж.

ФОТО: Өнөөдөр “АЛТАН ХУРИМ“, “ОЧИР ЭРДЭНИЙН ХУРИМ“-аа хийж буй буурлууд
ФОТО: Өнөөдөр “АЛТАН ХУРИМ“, “ОЧИР ЭРДЭНИЙН ХУРИМ“-аа хийж буй буурлууд
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна