Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацаас ‘KOREA MEDICAL TOURISM ROADSHOW’ арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

-Арга хэмжээний хүрээнд БНСУ-ын эмнэлэг, эрүүл мэндийн 30 гаруй байгууллага хүрэлцэн иржээ-

БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацаас 9-р сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд өдрүүдэд Улаанбаатар болон Эрдэнэт хотуудад “2025 Korea Medical Tourism Roadshow” эрүүл мэндийн аялал жуулчлалын өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд БНСУ-ын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас бүрдсэн 30 гаруй байгууллага оролцож БНСУ руу чиглэлтэй эрүүл мэндийн аялал жуулчлалын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байна. БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацаас Эрүүл мэндийн аялал жуулчлалын талаар мэдээлэл олгох арга хэмжээг өдгөө 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд Солонгос улсыг эмчилгээний зорилгоор зорихыг хүссэн иргэдийг эмнэлэгтэй шууд уулзуулан мэдээлэл авах боломжоор хангах зорилготой аж.

БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын Эрүүл мэнд, алжаал тайлах аяллын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны дарга И Дун Сог “2024 оны байдлаар 26,000 Монгол иргэд Солонгос улсыг эрүүл мэндийн зорилгоор зорьсон” гэдгийг цохон онцолсон бөгөөд энэхүү арга хэмжээгээр дамжуулан Монгол иргэдэд эрүүл мэндийн аялал жуулчлалын талаар илүү хүртээмжтэй мэдээлэл зөвлөгөө хүргэхийг зорьж буйгаа илэрхийллээ.

Ташрамд дурдахад, БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын КТО Улаанбаатар төлөөлөгчийн газар нь 2017 оны 7-р сарын 4-ний өдөр Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас хойш Солонгос улсад чиглэлтэй эрүүл мэндийн болон энгийн аяллыг хөгжүүлэх, Солонгосруу чиглэлтэй аяллын бүтээгдэхүүн гаргадаг дотоодын аяллын байгууллагуудыг дэмжин ажиллаж байна.

СУРВАЛЖИЛГА: “Намрын ногоон өдрүүд“ үзэсгэлэн хөл хөдөлгөөн ихтэй ч зарим бүтээгдэхүүн хэт үнэтэй байгаад иргэд “ам муутай“ байна
СУРВАЛЖИЛГА: “Намрын ногоон өдрүүд“ үзэсгэлэн хөл хөдөлгөөн ихтэй ч зарим бүтээгдэхүүн хэт үнэтэй байгаад иргэд “ам муутай“ байна
 
Л.Мөнхбаясгалан: Загнаад ч байгаа юм шиг, дарамтлаад ч байгаа юм шиг энэ хэлэлцээрийг хэлэлцмээргүй байна, УИХ-ын дарга аа
Л.Мөнхбаясгалан: Загнаад ч байгаа юм шиг, дарамтлаад ч байгаа юм шиг энэ хэлэлцээрийг хэлэлцмээргүй байна, УИХ-ын дарга аа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.