Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон эмэгтэйг эрэлч нохдоор хайж эхэллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд

Хөвсгөл аймгийн Тариалан суманд иргэн 46 настай эмэгтэй Э сураггүй алга болоод буй. Тодруулбал, тус сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт 4 хүн самар түүж байснаас Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн байдаг. Улмаар хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсноор эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байгаа юм.

Тэгвэл тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, хошууч Х.Мөнхбатаар ахлуулсан алба хаагчид, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, Тосонцэнгэл сумын Мэргэжлийн анги, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрлийн ажиллагааг хийж байна.

Эрлийн багт нэмэлтээр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С. Ганболдоор ахлуулсан алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид, 2 эрэлч нохой, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

МУГТ Э.Цэндбаатар Флоридад 14 дэх тулаанаа хийнэ
МУГТ Э.Цэндбаатар Флоридад 14 дэх тулаанаа хийнэ
 
2026 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчийг ирэх хоёрдугаар сард сонгон шалгаруулна
2026 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчийг ирэх хоёрдугаар сард сонгон шалгаруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.