Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Бат-Эрдэнэ: Халзанбүрэгтэй орд газрын сонсголын хүрээнд УИХ тогтож ярилцах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 10 секунд

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хамтарсан хуралдаанаар Халзанбүрэгтэй орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болсон. Сонсголд УИХ-ын гишүүд, Мянгад сумын иргэд, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны мэргэжилтнууд, төсөл хэрэгжүүлэгч компанийн удирдлагууд оролцсон юм.

Уг сонсголын хүрээнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр /2025.09.24/-ийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд “Халзанбүргэтэйн орд газрыг хэрхэн ашиглах асуудлаар нийтийн сонсгол явууллаа. Уг нь эдийн засгийн хүрээнд ямар байдлаар ашиглах, яаж улс орны эдийн засгийг өргөжүүлэх, тэлэх вэ гэдэгт ач холбогдол бүхий хэлэлцүүлэг болсон. Манай гишүүд ач холбогдол өгч сонсголд оролцсон. Одоо хэдүүлээ нэг дүгнэлт хийгээд харчихмаар байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бас ёс зүйтэй мэдээлж баймаар байна. Ер нь эдийн засагтай холбоотой асуудалд орд газруудаа ашиглах асуудлаар хэдүүлээ дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй байна. Залуучуудынхаа орон байрны асуудлыг шийдэж чадахгүй байж, дараа дараагийн ирээдүйн асуудлуудыг шийдэж болохгүй шүү дээ. Тэр орд газруудыг өнөөдөр ашиглаад Ховд аймгийн Мянгад сумыг жишиг сум болгоё л доо.

Тэр суманд олигтойхон эмнэлэг, сургууль, цэцэрлэг барья. Манай улсад хавдраар өдөрт 10 хүн нас барж байгааг бид бодох ёстой. Бүсчилсэн байдлаар хавдрын эмнэлгүүдээ барих хэрэгтэй. АН, МАН гэлтгүй нам эвслүүд ч тэр жоохон юм бодож ажиллахгүй бол ирээдүйд бид нар юу үлдээх юм бэ. Нөгөө талдаа хэвлэлийнхэн ёс зүйтэй ажиллаж, дөрөв дахь засаглалынхаа үүргийг биелүүлмээр байна. Олон нийт сэтгүүл зүйн зарим мэргэжлийн бус өчигдрийнх шиг алдааг маш соргог шүүмжлэлтэй хүлээж авах болсон. Энэ нь сэтгүүл зүйн салбарын нэр хүндэд ч сөргөөр нөлөөлж байгаа” гэв.

Сонсголын хуралдаан даргалагчаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, хуралдаанд УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, З.Мэндсайхан, Б.Заяабал, О.Номинчимэг, Э.Болормаа Б.Уянга, М.Мандхай, О.Батнайрамдал, Д.Үүрийнтуяа, Л.Соронзонболд, Ц.Идэрбат, С.Лүндэг, М.Ганхүлэг нар оролцож яамны мэргэжилтнүүдээс асуулт асуусан. Мөн орон нутгаас ирсэн иргэд сонсголд нээлттэй үг хэлж, төсөл хэрэгжүүлэгчид судалгаа, одоогийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. Сонсгол зохион байгуулагчдын хувьд дээрх асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх ёстой гэв.

Энэ сарыг дуустал Ч:24Б “Нисэх-МҮИС“ чиглэлийн нийтийн тээврийг Таван шараар зорчуулна
Энэ сарыг дуустал Ч:24Б “Нисэх-МҮИС“ чиглэлийн нийтийн тээврийг Таван шараар зорчуулна
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.