Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын бүлэг: Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.09.22/-ийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж байна. Үүнд:

1. Монгол Улсын 2026 оны төсөв

2. Ажлын хэсэг байгуулах тухай

3. Бүлгийн хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай

4. Бусад асуудлыг хэлэлцэж байна.

МАН-ын 2024-2028 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Уг ажлын хэсэг нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд холбогдох хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал гаргах үүрэг бүхий байнгын ажиллагаатай байх юм. Ажлын хэсэгт тойрог, бүсийн төлөөллийг өргөн хүрээнд хамруулахаар төлөвлөсөн байна.

Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар мөн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Яг одоо 2026 оны төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Бүлгийн хуралдаан үргэлжилж байна.

АМРАХ АГШИН: Шаргал өдрүүдийн хотын амьдрал
АМРАХ АГШИН: Шаргал өдрүүдийн хотын амьдрал
 
SOCIAL POP: Д.Мөнх-Эрдэнийг хөтлөгчөөр захиалсан Төрийн байгууллагад О.Хангай аварга өвлийн өвгөн болж очно гэв
SOCIAL POP: Д.Мөнх-Эрдэнийг хөтлөгчөөр захиалсан Төрийн байгууллагад О.Хангай аварга өвлийн өвгөн болж очно гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.