Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн бохирдол ихтэй хэсгийг цэвэрлэх “Clean Up-5” арга хэмжээ энэ Бямба гарагт болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

World Clean Up Day буюу “Дэлхийн цэвэрлэгээний өдөр” жил бүрийн энэ сарын 20-ний өдөр тохиодог билээ. Энэхүү сайн дурын ажил нь орон нутаг, нийслэлийн хүрээнд олон нийтийн оролцоог идэвхжүүлж иргэдийн экологийн боловсрол, хамтарч ажиллах хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Одоогоор энэхүү сайн дурын үйл ажиллагаа нь дөрвөн жилийн хугацаанд амжилттай зохион байгуулагдаж Туул гол, Сэлбэ гол, Улаанбаатар хотын бохирдолтой хэсгүүдэд цэвэрлэгээ хийжээ. Энэ удаагийн “Clean Up-5” сайн дурын арга хэмжээ д 15-22 насны залуучуудыг оролцохыг уриалж буй бөгөөд дараах маршрутаар цэвэрлэгээг хийх ажээ. Үүнд, Маршлын гүүрнээс баруун тийш Туул голын сав газар дагуу, Маршлын гүүрнээс зүүн тийш Туул голын сав газар дагуу, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж дагуу цэвэрлэх юм. Энэ жилийн үйл ажиллагаанд одоогоор 8 мянга орчим хүн бүртгүүлсэн гэдгийг албаныхан мэдээлээд байна.

Түүнчлэн нийт оролцсон сайн дурын үйл ажиллагаанд оролцсон оролцогч нарт батламж олгох юм. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд Төрийн Бус Байгууллага, иргэд, хувийн хэвшил болон нийгмийн байгууллагууд их дээд сургуулийн оюутан залуусыг байгаль орчныхоо төлөө есдүгээр сарын 20-ний өдөр 09:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэгдэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.

Ц.Анужин

Г.Занданшатар: 21-р зуунд 260 гаруй мянган иргэн паартай байшинд амьдрахгүй, паалантай жорлонд бие засахгүйгээр гэр хороололд амьдарч байна
Г.Занданшатар: 21-р зуунд 260 гаруй мянган иргэн паартай байшинд амьдрахгүй, паалантай жорлонд бие засахгүйгээр гэр хороололд амьдарч байна
 
Үндэсний их баяр наадам, цагаан сарын баяр амралтын өдөртэй давхацвал дараагийн 7 хоногт шилжүүлэн амрах саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй