Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өөрийгөө төрийн тусгай байгууллагад ажилладаг гэж хэлж, бусдаас 330 сая төгрөг залилжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 56 секунд

Төрийн тусгай байгууллагад ажилладаг гэж бусдыг хуурч мэхлэн их хэмжээний хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт өөрийгөө тусгай байгууллагад ажилладаг гэж бусдыг төөрөгдөлд оруулж, байгууллагаас актлагдсан Тоёото Ланд круйзер 200 маркийн автомашинуудыг хямд үнээр худалдана гэж иргэнээс 330 сая төгрөгийг залилсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Ингэхдээ бодит байдлыг нуух замаар бусдад их хэмжээний хохирол учруулсан холбогдогч М-ийн үйлдэлд эрүүгийн хуулийн 17.3-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтыг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Хоёр эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно
Хоёр эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно
 
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.