Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд 1370 тонн шахмал түлш худалдаанд гаргалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний ээлжид нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 274 цэгээр дамжуулан нийт 1370 тонн шахмал түлш худалдаанд гаргалаа. Цаашид гэрээт борлуулалтын нийт 400 цэг ажиллах юм.

Энэ жилийн тухайд иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай юм.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК нийт 42’635 тонн шахмал түлшийг нийслэлийн гэрээт 20 агуулахад нөөцөлж, айл өрхүүдийг тасалдалгүй түлшээр хангах нөхцөлийг бүрдүүлээд байна.

Чөлөөт бөхийн ДАШТ: О.Сүлдхүү хүрэл медалийн төлөө барилдана
Чөлөөт бөхийн ДАШТ: О.Сүлдхүү хүрэл медалийн төлөө барилдана
 
ШҮҮХ: Төрийн ордонд сэтгүүлч рүү “нулимсан“ Ц.Оюунжаргалыг 100 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэлээ
ШҮҮХ: Төрийн ордонд сэтгүүлч рүү “нулимсан“ Ц.Оюунжаргалыг 100 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.