Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Булгантуяа: Дарь-Эхэд хүүхэд хөгжих орчин бүрдүүлж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

Баянзүрх дүүрэгт НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгээр байгуулсан “Миний хөгжлийн гудамж” төв нь бага насны хүүхдүүд, өсвөр үеийнхэн, залуучуудад cурч хөгжих орон зайг бий болгожээ. Улмаар өнөөдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон Солонгосын НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөгчид тус төвөөр зочилж, хүүхдүүдтэй уулзаж ярилцан, хамтдаа мод тарьсан байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Өсвөрийн парламентын гишүүн, 17 настай А.Есүхэн хэлэхдээ “Хүүхэд бид нарт тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлэх орон зай үргэлж дутмаг байдаг. Ийм хөгжлийн төвд бид цуглаж, хамтдаа ярилцаж, хамтдаа сурч, тоглох, янз бүрийн сонирхолтой ажлууд хийх боломжтой болно. Хороо болгонд байдаг бол сайхан” гэв.

Н.Энхбаяр: Хууль бус нүүрсний гэрээ хийсэн Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нар огцрох ёстой
Н.Энхбаяр: Хууль бус нүүрсний гэрээ хийсэн Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нар огцрох ёстой
 
Н.Учрал: УИХ-ын даргын хувьд хүүхэд хамгааллын асуудал дээр манлайлан ажиллана
Н.Учрал: УИХ-ын даргын хувьд хүүхэд хамгааллын асуудал дээр манлайлан ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.