Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын Шанхай хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоогоод 76 жил болж буй. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, БНХАУ-ын Шанхай хотын орлогч дарга бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах товчооны дарга Жан Яхун болон Шанхай хотын захиргааны албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНХАУ-ын Шанхай хот хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд талууд хот хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, Улаанбаатар хотод хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд оролцох болон төрийн албан хаагчдыг чадавхжуулах зэрэгт дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах юм.

Ташрамд, Монгол Улс, БНХАУ хооронд 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоож, энэ жил 76 дахь жилийн ой тохиож байна. Шанхай хот нь 28 сая орчим хүн амтай, сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа хот юм. Шанхай хот нь Улаанбаатар хотын түүхэн болон стратегийн чухал түншлэл бөгөөд хоёр хотын харилцаа олон салбарт өргөжин хөгжиж буй.

Сургалтын хүрээнд аврах ажиллагааны дадлага хийж, туршлага солилцож байна
Сургалтын хүрээнд аврах ажиллагааны дадлага хийж, туршлага солилцож байна
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.