Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: 10 сартай хүүхдийг “Их уйллаа“ гэх шалтгаанаар хөнөөсөн этгээдэд холбогдох шүүх хурал болж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 48 секунд

Энэ оны хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө иргэн П нь 10 сартай хүүхдийг "Их уйллаа" гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, Иргэн П нь эхнэртэйгээ найзынхаасаа мах авахаар Төв аймгийн .... суманд очсон байна. Улмаар хамтдаа согтууруулах ундаа хэрэглэн согтож, шөнө нь П нь унтаж байхдаа тус айлын 10 сартай У-г их уйллаа гэх шалтгаанаар цээжин тус газар нь 2 удаа хутгалж амь насыг нь хөнөөжээ.

Улсын яллагчийн зүгээс түүнд 25 жилийн хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр төлөвлөж, шүүхэд саналаа хүргүүлсэн ч шүүхээс 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Тиймээс амь хохирогчийн ар гэрийнхэн уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалджээ. Ингэснээр П-д холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж байна.

Хохирогчийн ар гэрийнхний зүгээс "Маш их гомдолтой байна. Прокуророос 25 жилийн хорих ял төлөвлөсөн байхад анхан шатны шүүх 14 жилийн хорих ял оноосон нь хахууль авсан байж болзошгүй гэж үзэж байна. Мөн сэтгэл санаа эдийн засаг бүх зүйлээрээ хохирч байхад биднээс нэг ч уучлал гуйгаагүйд гомдолтой байна. Бидний ажил төрөлд ч оролцоогүй. 25 жил ах дүү шиг л явцгаасан хүмүүс шүү дээ" гэлээ.

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайллаа
АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайллаа
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.