Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийн явцын талаар хэлэлцэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлжээ. Өнөөдрийн хуралдаанаар:

-“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийсэн үнэлгээний тайлангийн тухай

-“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журамд “40 хувиар”)

-ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

-“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний тухай

-“Иргэдийн санал, санаачилгын цахим системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Авлигын төсөөллийн индексийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (“Төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2024 оны 249 дүгээр тогтоол)

-Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (“Цагдаагийн төв байгууллагын зохион байгуулалтын бүтэц” Засгийн газрын 2017 оны 76 дугаар тогтоол)

-“Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам)-ийг хэлэлцэх аж.

Мөн нууц болон бусад асуудлуудыг хэлэлцэж, танилцахаар төлөвлөжээ.

ТАНИЛЦ: Өнөөдөр болох үйл явдлууд
ТАНИЛЦ: Өнөөдөр болох үйл явдлууд
 
Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ
Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.