Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх долоо хоногт цаг агаар ямар байх вэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 30 секунд

2025 оны 09-р сарын 08-наас 09-р сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 08-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 09-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүн байх боловч 8-наас нутгийн өмнөд хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.

Ё.Баатарбилэг нарт холбогдох Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал ирэх маргааш буюу ирэх даваа гарагт болно
Ё.Баатарбилэг нарт холбогдох Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал ирэх маргааш буюу ирэх даваа гарагт болно
 
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.