
Өвөрхангай аймгийн Уянга сумын Хоёрдугаар сургуулийн спорт зааланд биеийн тамирын хичээлдээ орж байсан долоон настай Б хүү биеийн тамирын хичээлд орж байхдаа зааланд байсан волейболын шүүгчийн өндөр сандлыг татаж, дарагдаж эндсэн харамсалтай хэрэг гарчээ.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15 цаг 22 минутад Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд хүүхэд нас барсан" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаагаар 2 дугаар ангийн сурагчид биеийн тамирын хичээлд хамрагдаж байх явцад уг харамсалтай үйл явдал гарсан байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.