Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол–Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан” Астана хотноо зохион байгуулагдлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

“Монгол–Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан” Астана хотноо зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан: "Монгол-Казахстан чиглэлийн олон улсын зорчигч, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулж, авто замын харилцааны үр ашгийг нэмэгдүүлэх, тээврийн шинэ маршрутуудыг эрэлхийлэхэд хамтран ажиллана” хэмээн онцлов.

Энэ үеэр хоёр улсын бизнесийн төлөөлөл хамтын ажиллагааг улам бэхжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүн тус улсын “Самрук Казына” баялгийн сан болон “Казатомпром” компанийн төлөөлтэй тус тус уулзалт хийж, үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагаа тогтоох, туршлага судлах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжуудын талаар ярилцав.

Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй сургалтуудын бүртгэл явагдаж байна
Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй сургалтуудын бүртгэл явагдаж байна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.