АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Майк Пэнс тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнуудыг вакцинжуулах ажил даваа гарагаас эхлэх тухай Цагаан ордны албаны эх сурвалж Ням гарагт мэдээлжээ.
Иймд өнөөдрөөс эхлэн 10 өдрийн дотор АНУ-ын холбооны засгийн газрын бүх гурван салбарын өндөр албан тушаалтнуудыг вакцинжуулах аж. Харин ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байден, түүний дэд ерөнхийлөгч Камала Харрис нар энэ удаагийн вакцинжуулалтад хамрагдах эсэх нь тодорхойгүй байна.
Бямба гарагт АНУ-ын Эм, Хүнсний хэрэг эрхлэх газар Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд түргэвчилсэн горимоор зөвшөөрөл олгожээ. Өнөөдрөөс Америк даяар байрлах 145 эрүүл мэндийн төвд эхний ээлжийн вакцин хүргэгдэж, хүн амыг дархлаажуулах ажил эхлэх юм.
Эх сурвалж: Reuters