Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт өвс ачиж явсан ачааны машин онхолдсон осол гарчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгаас Баянхонгор аймгийн Богд сумын чиглэлд зорчиж явсан, иргэн Х-ын “Хово” загварын ачааны автомашин 850 боодол өвс тээвэрлэж яваад, автозамын зорчих хэсгийн хажуу руу унажээ.
Ослын улмаас шатахууны сав болон нөөц саван дахь шатахуун асгарч байна гэсэн дуудлага өчигдөр (2020.12.13) 20:45 цагийн үед тус аймгийн онцгой байдлын газарт ирсэн байна. Энэ дагуу онцгой байдлын алба хаагчид шатахууны саван дахь шатахууныг гарган авч, 850 боодол өвсийг зөөвөрлөн холдуулж, аюулгүй болгожээ.