Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.09.01) Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барив.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ болон нийт зарлагын дээд хэмжээг 33,4 их наяд төгрөг байхаар баталсан ч дэлхийн эдийн засгийн тодорхой бус нөхцөл байдлаас шалтгаалж дээрх дүн хангагдахгүй байх эрсдэлтэй байна. Тиймээс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Уг хуулийн төсөлд эдийн засгийн бодит өсөлт 2026 онд 5,7 хувь, 2027 онд 6,3 хувь, 2028 онд 6,5 хувь байхаар тооцсон байна.

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны төсвийн бодлого нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн зардлын өсөлтийг хязгаарлаж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжихийн зэрэгцээ олон нийтийн саналд үндэслэн эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү анхаарна гэдгийг тодотголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Энэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна
Энэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна
 
ЧУУЛГАН: Бүх нийтийн амралт бямба, ням гарагт тохиовол ажлын өдөрт шилжүүлдэг байх хуулийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Бүх нийтийн амралт бямба, ням гарагт тохиовол ажлын өдөрт шилжүүлдэг байх хуулийг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.