Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Тэрбээр "Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Төгрөгнуурын энержи” ХХК-д харъяалагдах ДӨРВӨН лицензийг ЗГ цуцаллаа. Өнөөдөртөө багтааж шийдвэрийг хэрэгжүүлнэ" гэлээ.