Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ шатахууны экспортдоо хязгаарлалт хийж буй ч Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ гэдгийг илэрхийллээ

Ангилал
Улс төр Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 43 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 8 дугаар сарын 18-ны өдөр утсаар ярьж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.

ОХУ бензин, шатахууны экспортдоо тодорхой хязгаарлалт хийж буй ч, энэ хязгаарлалт Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилнэ гэж ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин илэрхийллээ.

Засгийн газрын тэргүүнүүд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар мөн ярилцав. Хоёр улсын Ерөнхийлөгч нарын түвшинд тохирсон асуудлуудыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа талууд илэрхийллээ.

“Этүгэн Ирвэсүүд“ Asian University Basketball League-д Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж байна
“Этүгэн Ирвэсүүд“ Asian University Basketball League-д Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж байна
 
Нийслэлийн 97, орон нутгийн 37 ШТС руу 1243 тонн АИ-92 шатахууныг илгээжээ
Нийслэлийн 97, орон нутгийн 37 ШТС руу 1243 тонн АИ-92 шатахууныг илгээжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.