Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Этүгэн Ирвэсүүд“ Asian University Basketball League-д Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 10 секунд

Этүгэн Их Сургуулийн "Ирвэсүүд” баг 2024-2025 оны Оюутны лигийн аварга болсноор Монгол Улсаа төлөөлөн БНХАУ-ын Ханжоу хотноо зохиогдож буй AUBL-д оролцох эрх авсан. Тус тэмцээн 2025 оны 8-р сарын 18-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Этүгэн Ирвэсүүд баг 8-р сарын 18-ны 11:30 цагт Япон улсын Nippon Sport Science их сургуулийн багтай эхний тоглолтоо хийж 84:80 оноогоор ялалт байгуулаад байна.

Тэмцээний бүх тоглолтыг "Premier Sport" сувгаар шууд дамжуулж байгаа бөгөөд “Этүгэн Ирвэсүүд” баг 8 дугаар сарын 19-ний Мягмар гарагийн 11:30 цагт Тайванийн National Chengchi University их сургуулийн багтай дараагийн тоглолтоо хийхээр боллоо.

AUBL нь Азийн улс орнуудын их сургуулиудын оюутны лигийн аваргуудын дунд зохион байгуулагдаж буй Азидаа хамгийн том, чансаа өндөртэй тэмцээн юм.

AUBL-д Азид төдийгүй дэлхийд шилдэг 50, 100-д эрэмблэгддэг Хятад, Япон, Солонгос улсын Dongguk University, Hakuoh University, Konkuk University, National Chengchi University, Nippon Sport Science University, Peking University, Shanghai Jiao Tong University, Taiyuan University of Technology, Tsinghua University, University of Hong Kong, Yonsei University, Zhejiang University гэсэн 12 их сургуулийн сагсан бөмбөгийн шилдэг багууд оролцож байна.

Дашрамд дурдахад AUBL лигийн албан ёсны тоглолтын хувцас, хэрэглэлийн түншээр дэлхийн спортын тэргүүлэгч брэнд "Under Armour", Этүгэн Их Сургуулийн “Ирвэсүүд” багийн

Ерөнхий ивээн тэтгэгч: NCD Group /Ногоон Ирээдүйг Бүтээнэ/

Хамтрагч: Төв усан бассейн

Амжилт фитнесс

TG Sport

Дэмжигч: MCBA

байгууллагууд хамтран ажиллаж байна.

“Ирвэсүүд" багийн тамирчид, дасгалжуулагчиддаа

спортын өндөр амжилт хүсье.

Лотерей хусдаг сугалаанд оролцож, 3.3 сая төгрөг залилуулжээ
Лотерей хусдаг сугалаанд оролцож, 3.3 сая төгрөг залилуулжээ
 
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.