Улсын хэмжээнд 12-р ангийн төгсөгчдийн Элсэлтийн шалгалт 2025 оны зургаадугаар сарын 18-21-ний хооронд зохион байгуулагдсан билээ.
Энэ жил аймаг, хотын хэмжээнд 50 шалгалтын байранд 548 сургуулийн нийт 43,318 шалгуулагч их, дээд сургуульд элсэн суралцах сонгон шалгаруулалтын шалгалтад мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.
Тэдгээрийн 20.500 нь эрэгтэй, 22.818 нь эмэгтэй сурагчид байлаа. Шалгуулагчид элсэлтийн шалгалтыг зөвшөөрөгдсөн 10 хичээлээс сонгон өгсөн байна.
Хамгийн олон буюу математикийн хичээлээр 28.637, англи хэлээр 27.122, монгол хэлээр 14.368, нийгэм судлалаар 25.574, газар зүйгээр 1048, физикээр 9777, биологиор 6247, химийн хичээлээр 6369, Монголын түүхээр 1358 суралцагч шалгалтаа өгчээ. Харин хамгийн цөөн нь буюу 598 сурагч Орос хэлний хичээлээр шалгалт өгсөн байна.
Энэхүү мэдээллийг Боловсролын яам, БҮТ-өөс аймаг, нийслэл, дүүрэг болон сургууль тус бүрд илгээгдсэн шалгалтын үндсэн мэдээлэлд тулгуурлан 10 хичээл тус бүрийн гүйцэтгэлийн ерөнхий дундаж онооны үзүүлэлтээр тооцон улсын хэмжээнд тэргүүлсэн эхний 60 сургуулийн жагсаалтыг онооны эрэмбээр хүргэж байна. Доорх жагсаалтад 7 ба түүнээс дээш хичээлийг сонгон шалгалт өгсөн сургуулиудыг оруулсан болно.
