Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗАМ ЗАСВАР: “Саппоро“-гийн уулзварыг өнөө оройноос засаж эхлэх бол Сансарын тойргоос Зүүн 4 зам хүртэлх зам засварын ажил маргааш 06.00 цагт дуусна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Нийслэлд зам засварын ажлууд үргэлжилсээр байна. Тэгвэл өнөө оройноос хаах болон яг одоо засвар хийгдэж буй замуудын мэдээллийг хүргэе. Тодруулбал,

Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн хүрээнд өнөө орой 22:00 цагаас 20-ны 06:00 цагийн хооронд шөнийн цагаар Саппорогийн уулзварын засвар шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

Мөн үүнээс гадна яг одоо Сансарын тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх 0.9 км урт авто замыг хааж шинэчилж байна. Тус замын хөдөлгөөнийг маргааш өглөө 06.00 цагт нээнэ.

Түүнчлэн, Өргөө кино театрын хойд уулзвараас Зурагтын авто зам хүртэлх 1.6 км урт авто замын засвар, шинэчлэлтийн ажлын 2-р хэсгийн ажил 1 км авто замыг хааж шинэчлэх ажил үргэлжилж буй. Хөдөлгөөнийг маргааш өглөө 06.00 цагт нээхээр ажиллаж байгаа аж.

С.Батбаатар: Төрийн яамыг “Цомхотгол“ гэж түмэн олныг халаад, АН-ын гологдогсдоор бүрдүүлж байгаад харамсаж байна
С.Батбаатар: Төрийн яамыг “Цомхотгол“ гэж түмэн олныг халаад, АН-ын гологдогсдоор бүрдүүлж байгаад харамсаж байна
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -10 хэм хүйтэн байна
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -10 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.