Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 40 секунд

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж, шинээр Улсын начин цол хүртсэн Ш.Отгонтөгсийн цолны мялаалга наадмын барилдаан болж өндөрлөлөө. Тус барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд Аймгийн арслан А.Алтанцоожоор долоо даван, түрүүллээ.

Ийнхүү тэрбээр түрүү бөхийн шагнал 10 сая төгрөгийн байг гардан авлаа. Харин үзүүрлэсэн А.Алтанцоожийг найман сая төгрөгөөр байлж байна. Э.Оюунболдын тухайд, барилдах эрх нь сэргэснээс хойш анх удаа түрүүлж буй нь энэ юм.

Зөвшөөрөлгүйгээр ногоон байгууламжийг устгаж, хашаа хэтрүүлэн барьсан зөрчлийг арилгуулж байна
Зөвшөөрөлгүйгээр ногоон байгууламжийг устгаж, хашаа хэтрүүлэн барьсан зөрчлийг арилгуулж байна
 
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллав
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллав
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.