Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Замын хажуу руу онхолдож амь насаа алджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 10-ны 10:20 цагийн үед “Баянхонгор аймгийн нутагт дэвсгэрт зам тээврийн осол гарч хүний амь нас хохирсон” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Уг дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хажуу руу онхолдож амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Тиймээс жолооч та орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөдөөс тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа болон эргэлт бүхий замд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байж өөрийн болон бусдыг амь насыг хамгаалж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

ТӨСВИЙН ТӨСӨЛ: Иргэд нийгмийн халамж, соёл, спорт, аялал жуулчлал, зам, барилга зэрэг салбарт төсвийн хэмнэлт хийх шаардлагатай гэж саналаа өгчээ
ТӨСВИЙН ТӨСӨЛ: Иргэд нийгмийн халамж, соёл, спорт, аялал жуулчлал, зам, барилга зэрэг салбарт төсвийн хэмнэлт хийх шаардлагатай гэж саналаа өгчээ
 
Үндэсний их баяр наадам, цагаан сарын баяр амралтын өдөртэй давхацвал дараагийн 7 хоногт шилжүүлэн амрах саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй