
Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн УИХ-ын намрын чуулганаар хамгийн эхэнд хэлэлцүүлэхээр болоод буй. Өөрөөр хэлбэл ирэх есдүгээр сарын 01-ний дотор ирэх оны төсвийн төслөө Засгийн газар эцэслэг боож УИХ-д өргөн барих ёстой. Энэ хүрээнд салбар яамдуудад төсвийн төслийн хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж байгаа бол мөн иргэд, олон нийтийн саналыг 11-11 төв болон E-Mongolia системээр дамжуулан авч буй. Иргэдээс санал авах хугацаа дуусахад хоёр хоног үлдсэн бөгөөд урьдчилсан байдлаар нийт 154 мянган иргэн одоогоор саналаа өгчээ.
Саналаа өгсөн иргэдийн дийлэнх нь нийгмийн халамж, соёл, спорт, аялал жуулчлал, зам, барилга зэрэг салбарт төсвийн хэмнэлт хийх шаардлагатай гэж үзсэн байна. Иргэдийн санал, хүсэлтийг үндэслэн Засгийн газраас тэвчиж болох зардлуудыг танах, төсөл арга хэмжээг эрэмбэлэх бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдээд байна.