
ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл "Төрийн өмчит компанийн дарга нар дээд тал нь сарын 30 орчим сая төгрөгийн цалинтай. Үндсэн цалин нь өндөр биш үр дүнгийн урамшуулал нь өндөр байлгах өөрчлөлтийг хийнэ" гэх мэдээллийг өнөөдөр өгсөн.
Тэгвэл уг асуудалд Ерөнхий сайд Г.Занданшатар "Алдагдал нь тэрбум тэрбумаар яригдаж байхад төрийн өмчит компанийн захирлууд хэдэн арван сая төгрөгийн цалинтай байж таарахгүй. Төрийн өмчит компаниудын захирлуудын цалинг бууруулна" гэлээ.