
Төрийн өмчийг хувьчлах талаар УИХ, болон Засгийн газраас баталсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэн, цаашид төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах талаар үндсэн чиглэл боловсруулж, 2025 оны наймдугаар сарын 15-ны дотор танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Ингэхдээ төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, давхардсан чиг үүргийг арилгах чиглэлээр дараах компаниудыг нэгтгэнэ гэж ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл танилцуулав.
-
Монголын үнэт цаасны клирингийн төвийг Монголын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй нэгтгэх
-
Монгол, Кувейтийн байгаль хамгаалах төвийг Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төвтэй нэгтгэх
-
Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай, Улиастайн эрчим хүчний системийг Цахилгаан дамжуулах эрчим хүчний системтэй нэгтгэх
-
Ховд, Увс, Дөргөний усан цахилгаан станцыг нэгтгэх
-
Богдын голын усан цахилгаан станц, Тосонцэнгэлийн усан цахилгаан станц, Тайширын усан цахилгаан станцыг нэгтгэх
-
Алтай, Улиастайн салбар болон бусад түгээх сүлжээний компаниудыг нэгтгэх
-
Шингэн түлш ачих байгууламжуудыг Эрчис Ойл компанид нэгтгэх арга хэмжээг ойрын үед авч хэрэгжүүлэхээр танилцууллаа.