Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн банк, Эрдэнэт үйлдвэр, Үндэсний давхар даатгал зэрэг 20 компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгоно

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 59 секунд

May be an image of textТөрийн өмчийг хувьчлах талаар УИХ, болон Засгийн газраас баталсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэн, цаашид төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах талаар үндсэн чиглэл боловсруулж, 2025 оны наймдугаар сарын 15-ны дотор танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Энэ дагуу УИХ-д өргөн мэдүүлэх Үндсэн чиглэлийн төсөлд нийт 20 компанийг өөрчлөн байгуулахаар санал оруулсан байна.

  • Эрдэнэт үйлдвэр

  • Эрдэнэс Тавантолгой

  • МонРосцветмет

  • Эрчим хүчний 11 компани

  • МИАТ ТӨКХ

  • Төрийн банк

  • Хөдөө аж ахуйн бирж

  • Хөдөө аж ахуйн корпораци

  • Үндэсний давхар даатгал зэрэг 20 компанийн 10-66 хүртэлх хувийг Монголын болон гадаад дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг тусгажээ.

Богд хааны Хүрэн ордны хажуу талын гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгуулахыг ҮҮРЭГДЛЭЭ
Богд хааны Хүрэн ордны хажуу талын гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгуулахыг ҮҮРЭГДЛЭЭ
 
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.