Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШШГБ-ын суралцагч, ахлагч Г.Ариунзаяа 213 км замыг туулжээ

Огноо
Унших
1 минут 20 секунд

May be an image of 5 people and textШүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар Оросын Холбооны Улсын Екатеринбург хотын Хууль зүйн дээд сургуулийн эрх зүйн 1 дүгээр дамжааны суралцагч, ахлагч Г.Ариунзаяа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай хүртэл нийт 350 км замыг туулахаар 6 дахь өдрөө гүйж байна.

Ахлагч Г.Ариунзаяа 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 07 цагт нийт 213 км зам туулж, Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирсэн бөгөөд энэ үеэр тус сумын засаг дарга, Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 433 дугаар хаалттай хорих анги, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, алба хаагчид, гэр бүлийн төлөөлөл хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

May be an image of 6 people and text that says 'ubn U ubn วุก ubn Юy6AЙHa? Юy 6AЙHA? บวก on U บอก US'

Энэ үеэр хэт холын зайн анхны гүйлтээ хийж буй ахлагч Г.Ариунзаяаг эрүүл мэндийн үзлэгт хамруулан цаашид гүйлтээ үргэлжлүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн байна. Тэрбээр одоо 137 км замыг туулан Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх юм.

May be an image of 3 people, ambulance, helicopter and text

Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.