Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон нийт, татвар төлөгчдөөс санал авах шугам нээгдсэнээр ирэх оны төсвийн төсөл боловсруулах хоёр дахь үе шат эхэллээ

Огноо
Унших
0 минут 59 секунд

Маргаашаас төсвийн олон нийтийн хэлэлцүүлгийг хоёр долоо хоногийн хугацаанд  зохион байгуулж, иргэд, татвар төлөгчид санал асуулгад оролцоно

Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2026 оны төсвийн төсөл боловсруулах хоёр дахь шатанд иргэд, олон нийтээс санал авахыг үүрэг болгосон. Төсвийн хуваарилалт, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэхдээ хүний хөгжил, боловсролыг дэмжих чиглэлээр олон нийтээс гарсан саналыг Засгийн газар төсвийн төсөлд тусган УИХ-аар хэлэлцүүлэх юм.

Төсвийн төсөлд өнөөдрөөс эхлэн олон нийтээс санал авч эхэллээ. Иргэн Та E-Mongolia, 11-11 төв, төрийн яамдын албан ёсны цахим хуудсаар дамжуулан 2025 оны 8 дугаар сарын 1-нээс 14-ний өдрийг дуустал саналаа өгөх боломжтой.

Мөн төсвийн төсөлд санал авах олон нийтийн танхимын хэлэлцүүлгийг 8 дугаар сарын 4-нөөс 14-ний хооронд салбар бүрээр зохион байгуулахаар төлөвлөжээ.

May be an image of text

Япон дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Сандуйгийн хүү зодооны хэргээр ШАЛГАГДАЖ байна
Япон дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Сандуйгийн хүү зодооны хэргээр ШАЛГАГДАЖ байна
 
Г.Ганхуяг: Юун 12 жилийн ял вэ. Би тэгээд хэдтэйдээ шоронгоос гарах юм бэ
Г.Ганхуяг: Юун 12 жилийн ял вэ. Би тэгээд хэдтэйдээ шоронгоос гарах юм бэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.