Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЖ С.Жавхлан: Буурал даргынхаа дүрд хэтэрхий орчихжээ. Буурал дарга минь нээх сайн дуулдаггүй байсан юм болов уу

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

May be an image of 2 people and text

Увс аймгийн 100 жилийн ойд АЖ С.Жавхлан Маршал Ю.Цэдэнбал агсны дүрээр "Буурал даргын нутаг" дууг дуулсан. Ингэхдээ өнгө алдах зэрэг жижиг алдаа гаргасан юм. Энэ тухай тэрбээр "Өргөн Монгол түмэн минь Ардын ЖҮЖИГЧИН цол хайрласан учраас анхны дүрээ Буурал даргаараа бүтээлээ. Хэтэрхий дүрдээ орчихжээ.

Буурал дарга минь нээх сайн дуулдаггүй байсан юм болов уу?
Буурал дарга минь тэнгэрээс ирж, тэр эрчим хүч нь хөгжмийг хүртэл гацааж удаашруулав уу. Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ.

Хүний газар Нутгаа олон жил санасаар тэнгэрт хальсан Их хүмүүн буурал даргыгаа нутагт нь авчрах гэж их хичээлээ.
Их хүмүүн Юмжаагын Цэдэнбал: Чингисийн тулганд бадарсан гал хэзээ ч бөхөх ёсгүй!
Монгол орон үүрд мандан бадраг" гэжээ.

Улаанбаатарт 26 хэм дулаан байна
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
 
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.