Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Г.Занданшатар Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилтай танилцжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

May be an image of 4 people and text that says 'ubn bn U ubn U on ubn Юy6AЙHA? Юy 6AЙHA? ubn U U ubn ubn'Ерөнхий сайд Г.Занданшатар Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замын төслийн эхний үе шат болох Арвайхээрийн хоёр түвшний уулзвар бүхий авто замын бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр (2025.07.26) танилцлаа.

Төслийн эхний үе шат гурван цэгт буюу Арвайхээр, Мандалговь, Чойрт нэгэн зэрэг 2024 онд эхэлж, одоогийн байдлаар 23.8 км зам тавиад байна. Арвайхээрт хэрэгжиж буй төслийн эхний үе шатын гүйцэтгэгчээр “Хулжийн голын зам” ХХК ажиллаж байна. Уг чиглэлд нийтдээ 487.7 км урттай хатуу хучилттай зам тавих юм. Төслийн эхний үе шат Арвайхээрт 90 хувийн гүйцэтгэлтэй, Мандалговь, Чойрт 50 хувийн гүйцэтгэлтэй байна.

May be an image of 7 people and textОрон нутагт хийгдэж буй хоёр түвшний уулзвар бүхий авто замын анхны бүтээн байгуулалтад тооцогдож байна. Хоёр түвшний уулзвартай болсноор зам тээврийн ослоос сэргийлэх, зам огтлолцохгүй учраас хөдөлгөөний эрчим саарахгүй давуу талтай.

Уг хэвтээ тэнхлэгийн авто зам бүрэн ашиглалтад орсноор баруун аймгуудын иргэд ачаа бараа татахын тулд Замын Үүд рүү зорчихдоо Улаанбаатар хотоор дайрах шаардлагагүй болно. Дунджаар 200 орчим км дөт замаар ачаа бараа татсанаар тээврийн зардал, цаг хугацаа хэмнэх боломж бүрдэх юм.

May be an image of ‎text that says '‎บ ubn U ubr ubn บ ก ubn Юy 6AЙHA? U Jbn ubn บ חס U ubn bn‎'‎

Улаанбаатарт 26 хэм дулаан, бороотой
Улаанбаатарт 26 хэм дулаан, бороотой
 
Эхнэр нь золгүйгээр амиа алдсан Тайланд дахь Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татжээ
Эхнэр нь золгүйгээр амиа алдсан Тайланд дахь Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.