Ой, хээрийн түймэр болон цаг үеийн асуудлаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ЦУОШГ-ын Улсын сүлжээний хэлтсийн дарга Д.Уламбаяр нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг "Техник хэрэгсэл хүрч очих боломжгүй газруудад нисдэг тэргээр гал унтраах ажиллагаа хийж байна. Хүдэр сумын ой хээрийн түймэр энэ сарын 15-наас буюу хамгийн олон хоног үргэлжилж байна.
30 градусын халуунд, уулын том түймэрт алба хаагчид олон хоног үүрэг гүйцэтгэж байна. Маш хүндрэлтэй. Хачиганд хазуулах, бэртэх гэмтэх олон асуудал бий. Тиймээс сайн дурын иргэн гүйж очоод оролцдог ажил биш" хэмээлээ.