
МУГТ О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг тэргүүтэй эмэгтэй шигшээ багийнхан Хятадын Шэньжэнь хотод болж буй Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээний гурав дахь тоглолтоо өнөөдөр 19.30 цагт Күүкийн арлуудын эсрэг хийнэ. Тэднийг буулгаж авбал манай шигшээ баг хэсгээсээ хоёроор гарах боломжтой болно.
Хятадын Шэньжэнь хотод болж буй Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээний эхний тоглолтоо Тайландын шигшээ багтай хийж, 81:74 харьцаатайгаар хожил авсан бол хоёр дахь тоглолтоо Ираны шигшээ багийн эсрэг хийж, хожигдол хүлээгээд байгаа юм.